aktuelle Information:
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны шинэ бүтэц, бодлогын чиглэл
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Юлиа Клёкнер тус яамны бүтцэд өөрчлөлт оруулж эхэлжээ. Түүний анхаарлаа хандуулж буй нэг чухал сэдэв нь цахимжуулалт юм.
«Би ажлаа аваад эхний 100 хоногт багтаан ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тогтоолоо. Энэхүү шийдвэр маань яамны бүтэц, бүрэлдэхүүнд мөн тусгалаа олно», гэж хатагтай Юлиа Клёкнер хэллээ.
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдэгдэж буйгаар цахимжуулалт, тогтвортой хөгжил, биологийн олон янз байдал, хүүхэд, ахмад настны хоол тэжээлийн асуудлууд, өлсгөлөнгийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, хөдөө орон нутгийн хөгжлийн төлөө сайн дурынхны оролцоо зэрэг нь бодлогын хувьд тэргүүлэх чиглэлүүд юм.
Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Клёкнер сайд хөдөө орон нутгийн хөгжил, хүнс, тэжээлийн бодлого, тогтвортой хөдөө аж ахуй гэсэн сэдвүүдэд шинэчлэл хийхийг зорьж байна. Цахимжуулалт, цахим шийдлүүдийг илүү ихээр дэмжих нь тариаланчид, аж ахуйн нэгжүүд төдийгүй хэрэглэгчдэд томоохон тус нэмэр хүргэнэ гэж Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс үзэж байна.
Иймд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр цахимжуулалтын асуудлыг хариуцан ажиллаж хоёр реферат /хэлтэс/ шинээр байгуулагдна. Нэг реферат нь хөдөө орон нутаг дахь цахимжуулалтын асуудлыг хариуцах бол нөгөө нь ХАА-н салбар дахь цахимжуулалтыг хариуцан ажиллах юм байна. Мөн яамны бүх газруудад цахимжуулалтын асуудлыг хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр нэмжээ.
Үүнээс гадна газар тариалангийн бодлого, дотоодын болон олон улсын ХАА мөн тогтвортой хөгжлийн асуудлыг хариуцсан газруудыг шинээр байгуулах юм байна.
Эх сурвалж : https://www.bauernzeitung.ch/news-archiv/2018/neuausrichtung-im-deutschen-agrarministerium