Fotogalerie

“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Дархан-Уул/ Сэлэнгэ аймагт

Газар тариалангийн салбарт нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2019 оны 10-р сар, 2020 оны 1-р сард ХААҮШУОНТ-тэй хамтран аймгийн ХХААГ-дад нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалт, нэвтрүүлэлтийн арга зүйн сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд сургалтаар олж авсан мэдлэгээ бататгахад нь туслах, мөн сургалтад оролцож амжаагүй аймгийн агрономчдын үйлдвэрлэлийн нөхцөлд тариаланчдад технологийн зөвлөгөөг өгөх ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сэдэвт бүсчилсэн талбайн сургалтыг ХХААҮШУОНТ болон Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран 2020 оны 6-р сарын 11-12-нд Дархан Уул аймгийн Орхон, Хонгор сумдад зохион байгууллаа.