Currently there are no events.
  • Монгол
  • Герман

Мэдээ, мэдээлэл:

ХХААХҮ-ийн сайд Б. Батзоригоор ахлуулсан төлөөлөгчид “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум”-д оролцоод ирлээ

2018.01.29

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2018 оны 1 сарын 14-21 хооронд ХБНГУ-д танилцах аялал зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь “Олон улсын ногоон долоо хоног”, “Хүнс, хөдөө аж ахуйн нэгдсэн форум 2018”-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Берлин хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Олон улсын ногоон долоо хоног” нь дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн томоохонд тооцогддог үзэсгэлэн яармаг юм. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт 66 орны 1.600 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнийг суртачилан оролцлоо.

Read more …

“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо

2017.12.04

ХХААХҮЯ нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, хөрсний задлан шинжилгээ хийдэг лабораториуд болон аймаг орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг хөрсний чиглэлээр туршилт судалгаа, сургалт зохион байгуулан ажилладаг эрдэмтэн судлаачид багш, агрономч, байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 150 орчим хүн оролцлоо.

Read more …

Танилцах аялал - “Агритехника 2017”

2017.11.24

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2017 оны 11 сарын 13-17 өдрүүдэд ХБНГУ-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох АГРИТЕХНИКА 2017-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэхүү аялалд ХХААХҮЯ, ТЭДС, Монгол улсын Хөгжлийн банк болон төсөлтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Read more …

“Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинар боллоо

2017.11.10

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй  төсөл ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, БХБЯ-ны харъяа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар, Дархан Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-нд Дархан хотноо “Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг анхан шатанд цуглуулах, нэгтгэх, дүгнэх, тайлагнах, мэдээллийн санд нэгтгэх болон түүнд тулгамдаж буй асуудлууд, мэдээллийн санг ажиллуулах аргачлал, энэ чиглэлээрх гадаад улс, орнуудын жишээ, загвартай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхөд оршиж байлаа.

Read more …

Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн Др. Бобоёонов Монгол улсад ирж ажиллаа

2017.10.20

Тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал, хортон шавьж, хог ургамалд нэрвэгдэх зэрэг олон төрлийн эрсдлүүдтэй нүүр тулах хэрэгтэй болдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөс шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл, ган болох давтамжууд улам ойртсоор байгаа билээ.  Тиймээс тариалангийн салбарт учирч буй эдгээр эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулах үүднээс Монгол орны нөхцөлд тохирсон эрсдлийн менежментийн системийг бий болгох зайлшгүй шаардлага үүсч байна.

Read more …

Холбооны сортын агентлагаас зөвлөхүүд ирж ажиллалаа

2017.10.17

Таримал ургамлын сорт сорилтын салбарыг сэргээх, үрийн аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Холбооны Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харъяа Холбооны сортын агентлаг/ХСА/-ийн мэргэжилтэн хатагтай Фрийдхилде Траутвайн, ноён Франк Кюфнер нарыг 2017 оны 09-р сарын 24-27 хооронд Монгол улсад урьж ажиллууллаа. Хатагтай Траутвайн энэ хугацаанд ХХААХҮЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй албан уулзалтууд хийсэн бөгөөд 2017 оны 09 сарын 26-ны өдөр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчлэн найруулах төсөл боловсруулах ажлын хэсгийхэнтэй дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Read more …

Хөдөө аж ахуйн бодлого тодорхойлоход тариаланчдыг түлхүү оролцуулна

2017.07.19

Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам /ХХХААЯ/ нь өөрийн ажилдаа тариаланчдыг түлхүү оролцуулах бодлого барин ажиллаж байна. Үүний гол зорилго нь амьдралд илүү ойр хууль тогтоомжуудыг боловсруулах явдал юм. ХХХААЯ-аас энэ оны 7 сарын 12-ны өдөр 100 гаруй тариалан эрхлэгчдээс бүрдсэн мэргэжлийн сүлжээ байгуулжээ.

Read more …

Холбооны Засгийн газрын үзэж байгаагаар хөдөө аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулах боломжтой

2017.07.19

Холбооны Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ жил ирэх тусам ихсэж байна гэж мэдээлжээ. Үүнээс үл хамааран хөдөө аж ахуйн салбар нь хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох боломжтой гэж үзжээ. Германы ус, цаг уурын газраас цаашид зуны улиралд орох хур тунадасын хэмжээ улам багасах бол өвлийн улиралд хур тунадас ихсэх төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Read more …

Европын Холбооны Комисс ургацын урьдчилсан балансыг тодорхойлжээ

2017.07.19

Европын Холбооны  Комисс нь сүүлийн сарын тайландаа 2017 онд хурааж авах үр тарианы ургацын хэмжээ багасна хэмээн мэдэгджээ. Анх тооцоолж байснаас улаан буудайн ургацын хэмжээ долоон сая орчим тонноор бага байхаар байна. Гэсэн хэдий ч энэ нь өнгөрсөн оныхоос 4 сая орчим тонноор илүү байх юм. Ургацын урьдчилсан балансаар улаан буудай, арвай, эрдэнэ шишийн ургац тус бүр хоёр тонноор багасах төлөвтэй байна.

Read more …

Үр үржүүлэгчид шинэ технологиудыг өндөр ач холбогдолтой гэж үзжээ

2017.07.08

Байгаль орчинд ээлтэй, хүнсний аюлгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үр үржүүлгийн салбарт ч мөн шинэ дэвшилтэт технологиуд ар араасаа нэвтэрсээр байгаа билээ. Германы үр үржүүлэгчдийн холбооны 72 дахь удаагийн хурлаар энэхүү чиг хандлага улам тодорхой ажиглагдлаа.

Read more …

Франц-Жосеф Холценкамп Райффайзен холбооны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2017.07.08

Германы Райффайзен холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Бундестагийн гишүүн ноён Франц-Жосеф Холценкампыг Холбооны Ерөнхийлөгчөөр санал нэгтэйгээр сонголоо. Энэхүү хүндэт үүргийг хүлээсэн 57 настай Холценкамп 2017 оны 7 сарын 1-ээс шинэ ажлаа хүлээн авах юм. Райффайзен холбоо нь германы хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хоршоологчдын эрх ашгийг төлөөлдөг байгууллага  бөгөөд тус салбарын нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 2.186 аж ахуйн нэгжийг гишүүнээр нэгтгэжээ.

Read more …