Fotogalerie

Таримал ургамлын хяналтын улсын байцаагчид, шинжээчдийн сургалт зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс" ХХААХҮЯ, МХЕГ-тай хамтран 2019 оны 4 сарын 16-19-ны өдрүүдэд "Таримал ургамлын үрийн дээж авах, шинжлэх, тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайгаас хөрсний дээж авах, шинжилгээнд хүргүүлэх" сэдвээр дөрвөн өдрийн онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа. Сургалтад МХЕГ-ын харъяа аймаг, орон нутгийн улсын байцаагчид, таримал ургамлын үр,хорио цээрийн хяналт, ургамал хамгаалал, хориоцээрийн хяналт, хилийн ургамлын  хорио цээрийн хяналт болон үр, хөрс судлалын лабораториудын шинжээчид зэрэг 70 гаруй мэргэжилтнүүдийг хамрууллаа.