aktuelle Information:
EuroTier - Мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг олон улсын үзэсгэлэн, яармаг
ХБНГУ, Ханновер хот 2018 оны 11 сарын 13-16 өдрүүдэд
EuroTier нь мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн, яармаг юм. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн, яармаг нь мал аж ахуй, ялангуяа үхэр, гахай, тахиа болон загасны аж ахуйн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг буюу малын тэжээлээс мах, сүү, өндөг гаргаж авах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л процессыг цогцоор нь дэлгэн үзүүлдэг томоохон арга хэмжээ юм.
Тус үзэсгэлэн яармагийн гол зорилтот бүлэг нь мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн фермерүүд, худалдаачид байдаг. EuroTier үзэсгэлэн яармагийн нэг хэсэг нь EnergyDecentral юм. EnergyDecentral нь эрчим хүч үйлдвэрлэл, ялангуяа төвлөрсөн бус эрчим хүчний хангамжийн чиглэлээр ажилладаг компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах нэг төрлийн платформ болж өгдөг.
Өнгөрсөн удаад зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагт дэлхийн өнцөг булан бүрээс 2600 орчим хөрөнгө оруулагчид (үүнээс 50 орчим хувь нь гадны хөрөнгө оруулагчид) ирж, оролцсон мэдээ байна. 2016 онд зохион байгуулагдсан үзэсгэлэн, яармагийг нийт 160.000 орчим хүн зорьж ирсэн бөгөөд эдгээрийн дөрөвний нэг орчим нь гадны улс орнуудаас ирсэн ба 10 орчим хувь Зүүн Европ болон бусад тивүүдээс иржээ.
Эх сурвалж: http://www.dlg-international.com/messe/eurotier/#!/