Мэдээ, мэдээлэл
Тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Дорнод аймгийн ХХААГ хамтран 2024 оны 5 дугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн сумдад тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөх сургалтаар тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл сэдвээр аймаг, сумдын агрономч, мэргэжилтэн, зөвлөхүүд болон тариаланчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой байлаа.
Read more … Тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалт
Хүнсний ногооны зоорь агуулах болон зээлийн талаарх судалгаа
ХХААХҮЯ-ны хүсэлтээр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 16-аас 23-ны хооронд тус төслийн олон улсын зөвлөх Доктор.Кевин Галлагхер болон төслийн баг Улаанбаатар, Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад ажиллаж, төмс, хүнсний ногооны зоорь агуулахын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт-ярилцлага хийлээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын өнөөгийн байдал, ололт амжилт, хэрэгцээ шаардлага, тулгамдаад байгаа асуудал, ЗГ-аас олгож байгаа хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байдал, зээл авахад учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлахад оршив.
Read more … Хүнсний ногооны зоорь агуулах болон зээлийн талаарх судалгаа
Газар тариалангийн хөгжил-2024 “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурал
11.04.2024
Их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн хөгжил 2024” “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд ХААИС-дээр зохион байгуулав. Уг бага хурлын зорилго нь ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн дэвшил, хөрс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх арга технологи, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх судалгааны үр дүнг хэлэлцэн дүгнэх, олон нийтэд мэдээллэхэд оршиж байв.
“Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлэг
02.04.2024
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, “Эх булаг” Монголын ногоочдын холбоотой хамтран 2024 оны 4 сарын 2-ны өдөр “Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. Сэлэнгэ, Орхон аймгийн ногоочдын холбоодын удирдлагуудад нэмүү өртөг шингэсэн хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, гишүүдийнхээ хүнсний ногооны борлуулалтыг сайжруулах ур чадвар олгох зорилготой.
Read more … “Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлэг
Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө
2024.03.28
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэн дээр 2024 оны 03 дугаар сарын 27–ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд УИХ-ын тус Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Үйлдвэржилтын хорооны дарга Г.Ганболд болон МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАБ, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр нар үг хэлж оролцлоо.
Төслийн 4-р үе шатны үнэлгээ хийгдэв
2024.03.25
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн 4 дүгээр үе шат нь хөдөө аж ахуйн зохистой дадал, уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой газар тариалангийн технологи, Монгол улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр 2022 оны 01-р сараас 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжиж байна. Тус төслийн хэрэгжилтийн байдлыг үнэлэхээр ХБНГУ-аас хатагтай Ингэ Геркэ 3 дугаар сарын 17-21-ны хооронд Монголд ажиллалаа. Хатагтай Геркэтэй хамтран төслийн удирдагч ноён Др. Алфред Катер, ГФА Консалтинг Групп ХХК-ийн төлөөлөгч ноён Симон Витиx, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төслийн менежер хатагтай Г. Ганцэцэг нар Монгол Улсад ирж ажиллалаа.
Сэлэнгэ, Орхон аймагт Монголын ногоочдын холбооны салбар 2024 онд шинээр байгуулагдлаа
2024.03.04
“Эх булаг” Монголын ногоочдын холбоо ГҮТББ байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд 2024 онд дараах тэргүүлэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Үүнд, Хүнсний ногооны цахим худалдааны нэгдсэн платформ, хүнсний ногооны ложистикийн төв байгуулах, дундын хоршоо байгуулах төслүүдийг санаачилж, захиалгат тариаланг хөгжүүлэх, байгууллагын худалдан авалтад ногоочдыг тус холбоогоор дамжуулан нэгдсэн сувгаар хамруулах, ногоочдын хоршоодыг чадавхжуулах, ХАА-н зохистой дадлын (ХААЗД) баталгаажуулалтад төв ба салбар холбоодыг оролцуулах мөн чанарын баталгаажуулалтын тогтолцоо бий болгохыг зорьж байна. Улмаар ногоочдыг дадлагажуулах хөтөлбөрийг БНСУ, Герман улсын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилготой.
Read more … Сэлэнгэ, Орхон аймагт Монголын ногоочдын холбооны салбар 2024 онд шинээр байгуулагдлаа
“Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалахад ногоон бордуурт тарималыг тариалах нь” сэдэвт семинар, талбайн өдөрлөг Дархан-Уул аймагт
2023.08.11
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран “Ногоон бордуурын таримал сорих, хөрс ургамалд үзүүлэх нөлөөг тогтоох нь” сэдэвт танхимын болон талбайн сургалтыг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд УГТХ туршилт судалгааны талбай дээр зохион байгууллаа. Уг сургалтын агуулга нь, ногоон бордуурт тарималын технологи, хөрсний үр шимд үзүүлэх нөлөө болон хөрсний бичил организм, хөрсийг элэгдлээс хамгаалах; талаар мэдлэг, мэдээллийг тариаланчдад хүргэх юм. Үүнээс гадна ногоон бордуур нь тариалангийн хөрсний ялзмагт эерэг нөлөө үзүүлж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
“Хүнсний ногооны чанарын баталгаажуулалт хийх хялбаршуулсан аргачлал” сургалт Ховд аймагт
2023.08.07
Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд ногооны чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах асуудал чухал үүрэгтэй. Хүнсний ногооны чанарын менежментийг сайжруулах нэг үндсэн шийдэл нь гол нэр төрлийн хүнсний ногооны чанарын үнэлгээг практик нөхцөлд хийх хялбаршуулсан аргачлалыг боловсруулж, орон нутагт нэвтрүүлэх явдал юм.
Хүнсний ногоонд чанарын үнэлгээ хийж хэвших нь мөн чанарт суурилсан үнийн тогтолцоо бүрдүүлэх суурь болно.
“Хүнсний ногооны борлуулалт, чанарын менежмент, Ногоочдын нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь ” сэдэвт сургалт Улаанбаатар хот
2023.08.03-04
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Эх булаг Монголын ногоочдын холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг дэмжих замаар хүнсний ногооны борлуулалтын сүлжээг дэмжих, хоршоо бүлэг байгуулах зорилготой сургалт 2023 оны 8-р сарын 03-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Ховд аймгийн ногоочдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Сэлэнгэ аймгийн гишүүд, Эх булаг Монголын ногоочдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, Улаанбаатар хотын 9 дүүргийн ХХААГ-ын зөвлөх, мэргэжилтнүүд зэрэг нийт 40 гаруй төлөөлөл оролцлоо.