Fotogalerie

“Үндэсний хэмжээний хөрсний лабораториудын арга, аргачлалын нэгдмэл байдал” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь тариалангийн талбайн хөрсний тогтвортой хамгаалалт, ашиглалт бөгөөд дээр дурдсан хэрэгцээг хангах зорилгоор ХХААХҮЯ, ХААИС, УГТХ-тэй хамтран УГТХ-ээс санаачилсан “Үндэсний хэмжээний хөрсний лабораториудын арга, аргачлалын нэгдмэл байдал” сэдэвт семинарыг дэмжиж ажиллалаа. Тус семинар 2018.05.10-11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, хөрсний шинжилгээ хийдэг лабораториуд төлөөллүүд болох 30 гаруй оролцогчдыг хамруулсан үйл ажиллагаа боллоо.