Currently there are no events.
  • Монгол
  • Герман

Мэдээ, мэдээлэл:

Дэлхийн 75 орны Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын талаас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцлоо

2019.01.24

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо 11 дэх удаагаа зохион байгуулагдсан Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцов."Дижитал тоон үзүүлэлттэй хөдөө аж ахуй- ирээдүйн хөдөө аж ахуйд зориулсан ухаалаг шийдлүүд" сэдвийн дор дэлхийн 75 орны Хөдөө аж ахуйн сайд нар чууллаа.

Read more …

“Тогтвортой газар тариалан” зөвлөгөөн зохион байгууллаа

2018.12.11

Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг ханган тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сэлгээний таримлын нэр төрлийг олшруулах, тариалалтад таримлын сэлгээг хэвшүүлэх, улмаар эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Тогтвортой газар тариалан-2018” зөвлөгөөнийг “Газар тариалан-эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж” дэд сэдвийн дор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Read more …

Таримал ургамлын үрийн чанарын менежмент

2018.10.01

Монгол орны газар тариалангийн салбарын амин чухал нэг сэдэв бол чанартай үрийн үйлдвэрлэл, хангамж, хадгалалтын тухай бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хууль эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгох, санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг цогц үйл ажиллагааг шат дараатайгаар төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тус төслийн нэгдүгээр үндсэн чиглэлийн хүрээнд “Таримал ургамлын үрийн чанарын менежмент” сэдвийн дор германы хөдөө аж ахуйн зөвлөх Др. Гюнтер Мюллерийг 9 дүгээр сарын 25-28-ны хооронд Монгол улсад урьж ажиллууллаа.

Read more …

Тариалангийн индексжүүлсэн даатгалыг Монгол улсад нэвтрүүлэх боломж

2018.09.14

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс энэ сарын эхээр ХБНГУ-ын gvf Versicherungs Makler ХК-ийн даатгалгын мэргэжилтэн, зөвлөх ноён Себастиан Маалерыг Монгол улсад урьж ажиллууллаа. Ноён Маалер нь олон эрсдэлт даатгал болон тариалангийн индексжүүлсэн даатгалын чиглэлээр мэргэшсэн бөгөөд төслийн зүгээс зохион байгуулсан арга хэмжээний үеэр 2016, 2017 онуудад ХХААХҮЯ-ны төлөөллүүдтэй уулзаж, тус асуудлаар санал солилцож байсан.

Read more …

EuroTier - Мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг олон улсын үзэсгэлэн, яармаг

2018.08.22

ХБНГУ, Ханновер хот 2018 оны 11 сарын 13-16 өдрүүдэд

EuroTier нь мал аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн чиглэлээр зохион байгууллагддаг дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн, яармаг юм. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн, яармаг нь мал аж ахуй, ялангуяа үхэр, гахай, тахиа болон загасны аж ахуйн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг буюу малын тэжээлээс мах, сүү, өндөг гаргаж авах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л процессыг цогцоор нь дэлгэн үзүүлдэг томоохон арга хэмжээ юм.

Read more …

Эрсдлийн менежмент буюу ХАА үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ

2018.08.22

Сүүлийн хэдэн долоо хоногт Германы ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан их халалт нь ургацад сөргөөр нөлөөлж, ой хээрийн түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайн нутаг орны газар зүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас хамааран учирсан хохиролын хэмжээ нь харилцан адилгүй боловч, Холбооны улсын хэмжээнд томоохон хохирол амсах дүр зураг хэдийнээ гараад байна. ХАА, ойн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг нь шинэ үзэгдэл биш юм. Бүтээгдэхүүний болон зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалсан эрсдлийг даван туулах нь тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн өөрийн хариуцлагын асуудал байдаг.

Read more …

Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны шинэ бүтэц, бодлогын чиглэл

2018.08.22

Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд хатагтай Юлиа Клёкнер тус яамны бүтцэд өөрчлөлт оруулж эхэлжээ. Түүний анхаарлаа хандуулж буй нэг чухал сэдэв нь цахимжуулалт юм. «Би ажлаа аваад эхний 100 хоногт багтаан ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тогтоолоо. Энэхүү шийдвэр маань яамны бүтэц, бүрэлдэхүүнд мөн тусгалаа олно», гэж хатагтай Юлиа Клёкнер хэллээ. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдэгдэж буйгаар цахимжуулалт, тогтвортой хөгжил, биологийн олон янз байдал, хүүхэд, ахмад настны хоол тэжээлийн асуудлууд, өлсгөлөнгийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, хөдөө орон нутгийн хөгжлийн төлөө сайн дурынхны оролцоо зэрэг нь бодлогын хувьд тэргүүлэх чиглэлүүд юм.

Read more …

Германы газар тариалангийн ирээдүй – шинэлэг, үр ашигтай, тогтвортой байдал

2018.05.18

Бид өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болсон хоол хүнс, мал, амьтны тэжээл, био эрчим хүчний гол түүхий эд болох таримал ургамлуудыг бүгдийг тариалангийн талбайдаа тарьж ургуулдаг билээ. Хэрэглэгчдийн зүгээс тэдгээр таримал ургамлуудын чанар, нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, өндөр шаардлага тавьдаг болсон. Энэхүү хэрэгцээг хангахад газар тариаланг илүү үр ашигтай, өндөр бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Ирээдүйн газар тариалангийн чиг хандлага уламжлалт болон органик тариалалтын технологийн алийг ашиглаж байгаагаас үл хамааран “тогтвортой хөгжил”-д чиглэгдэж байна.

Read more …

ХБНГУ-ын Хөдөө аж ахуйн салбар

2018.03.14

ХБНГУ нь аж үйлдвэрлэл, инженерийн шийдлүүдээрээ дэлхийд танигдсан боловч хэзээнээс л хүчтэй хөдөө аж ахуйн орон байсан. Хэдийгээр хүн амын нягтрал ихтэй боловч нийт нутаг дэвсгэрийнхээ тал хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байна. Тус салбарын 270 гаруй мянган аж ахуйн нэгжид ойролцоогоор нэг сая гаруй хүн ажиллаж, жилд дунджаар 50 тэрбум евроны өртөг бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Read more …