Үр сорт, үрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа

2016

Monday, 01.08.2016

Холбооны сортын агентлагаас зөвлөх мэргэжилтэн ирж ажиллаа

1990-ээд оны эхэн үеийн улс төр, нийгмийн өөрчлөн байгуулалт нь хөдөө аж ахуйн салбарт ч томоохон өөрчлөлтүүдийг авчирсан юм. Таримлын үр сортын бодлогыг барьж ажиллах, удирдан зохион байгуулах бүтэц тогтолцоо байхгүй болж, сорт сорилтын салбарын санхүүжилтийг бүрэн зогсоож, аж ахуйн тооцоонд шилжүүлсэн, сортын бодлогыг барих Улсын сорт сорилтын зөвлөлийг  орон тооны бус болгосон зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр Монгол улсын хэмжээнд үр сортын бодлого алдагдаж эхэлжээ.

Read more …

Saturday, 28.05.2016

ХБНГУ-д сорт, сорилт үр үржүүлгийн чиглэлээр танилцах аялал зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хоёрдугаар үе шатны нэг үндсэн чиглэл нь улаанбуудайн үр, сортын эрхзүйн орчинг боловсронгуй болгоход бодлогын зөвлөгөө өгөх бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн 2016 оны 05-р сарын 28-аас 06-р сарын 04-ний өдрүүдэд ХБНГУ-д зочилж, Холбооны сортын агентлаг, тус агентлагийн харьяа Шарнхостын сорт сорилтын салбар, үр тариа, гоёл чимэглэлийн таримал, хүнсний ногооны үр үржүүлгийн хувийн аж ахуйн нэгжүүд болон судалгаа, шинжилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Read more …