Монгол орны газар тариалангийн салбарын амин чухал нэг сэдэв бол чанартай үрийн үйлдвэрлэл, хангамж, хадгалалтын тухай бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хууль эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгох, санхүүжилт, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг цогц үйл ажиллагааг шат дараатайгаар төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тус төслийн нэгдүгээр үндсэн чиглэлийн хүрээнд “Таримал ургамлын үрийн чанарын менежмент” сэдвийн дор германы хөдөө аж ахуйн зөвлөх Др. Гюнтер Мюллерийг 9 дүгээр сарын 25-28-ны хооронд Монгол улсад урьж ажиллууллаа.