энэ сэдвээр үйл ажиллагаа

Эрсдэлийн менежмент

Kartoffelsortierung

Газар тариалангийн компаниуд нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүдтэй тогтмол тулгарч байдаг билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалан цаг уурын тааламжгүй нөхцөл, түүний давтамж ихсэж байгаа нь тариалан эрхлэгчдийн хувьд томоохон эрсдэлийг бий болгоод байна.

НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн мэдээлж буйгаар Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 70 жилийн хугацаанд 2 °C-аар нэмэгджээ. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс шалтгаалан бэлчээрийн бүс нутаг дахь ногоон массын хэмжээ жил ирэх тусам багасч, тал хээрийн нутагт төдийгүй газар тариалангийн бүс нутгуудад цөлжилт хурдтай явагдаж байгаа билээ. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол оронд шороон шуурга, салхитай өдрийн тоо илт нэмэгдэж байна.

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн нэг хоёрдугаар үе шат хэрэгжиж байх үед буюу 2015, 2017 онуудад таримал ургамал чийгэнд хамгийн эмзэг байдаг зургадугаар сар, долдугаар саруудад агаарын температур өндөр халж, хур тун тунадас бага орсон нь ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, энгийн жилүүдтэй харьцуулахад нийт ургацынхаа тал хувийг алдахад хүргэсэн байна. Иймд сүүлийн жилүүдэд Монгол улсын Засгийн газар, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, тариаланчдын өмнө уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлээс аль болох урьдчилан сэргийлэх гэсэн томоохон сорилт тулгараад байна.

  • Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
  • Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, учирч болох эрсдэлүүдийг бууруулж чадах вэ?

Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж нь эдийн засгийн үр ашигтайгаар бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд нэн тэргүүнд аж ахуйн нэгжийн дотоод менежмент чухал үүрэгтэй. Гадаад хүчин зүйлс болох зах зээлийн эрэлт хэрэгцээ, салбарын бодлого хууль, эрх зүйн орчин мөн нөлөөлж байдаг.

  • Тариалангийн аж ахуйн нэгжүүдэд ямар эрсдэлүүд тулгарч байдаг вэ, эдгээр эрсдэдийг аж ахуйн нэгж өөрөө хэрхэн бууруулж чадах вэ?
  • Макро эдийн засаг, институци болон бодлогын төвшинд  ямар эрсдэлүүд байдаг вэ, эрсдэлийг юугаар хэмжиж, хэрхэн даван туулах вэ?