Тогтвортой хөрс ашиглалт чиглэлээр үйл ажиллагаа
2016
Тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эрхэм үүрэг нь баялагийг бүтээгч хөрс, түүний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаа байх ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад илүү тодоор мэдрэгдэж, хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Монгол орны тариалангийн хөрсний элэгдэл доройтлын гол шалтгаанаар хөрс боловсруулах арга ажиллагаа, агротехник, уринш үр тариа гэсэн хоёр талбайт сэлгээ буюу цулгуй уринш, органик ба эрдэст бордооны дутагдал зэргийг нэрлэж болно.
Read more … “Тариалангийн талбайн хөрсийг бордох арга технологи” сургалт амжилттай болж өндөрлөв