Тогтвортой хөрс ашиглалт чиглэлээр үйл ажиллагаа

2017

Wednesday, 29.11.2017

“Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн боллоо

ХХААХҮЯ нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хөдөө аж ахуйн их сургууль болон бусад эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Тариалангийн талбайн хөрсний тогтвортой ашиглалт, хамгаалалт” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, хөрсний задлан шинжилгээ хийдэг лабораториуд болон аймаг орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар зэрэг хөрсний чиглэлээр туршилт судалгаа, сургалт зохион байгуулан ажилладаг эрдэмтэн судлаачид багш, агрономч, байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 150 орчим хүн оролцлоо.

Read more …

Friday, 27.10.2017

“Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинар боллоо

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, БХБЯ-ны харъяа Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газар, Дархан Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2017 оны 10 дугаар сарын 27-нд Дархан хотноо “Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, тайлан нэгтгэн боловсруулж хүргүүлэх, мэдээллийн сан үүсгэх” сэдэвт семинарыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинарын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэлийн мэдээг анхан шатанд цуглуулах, нэгтгэх, дүгнэх, тайлагнах, мэдээллийн санд нэгтгэх болон түүнд тулгамдаж буй асуудлууд, мэдээллийн санг ажиллуулах аргачлал, энэ чиглэлээрх гадаад улс, орнуудын жишээ, загвартай танилцах, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөхөд оршиж байлаа.

Read more …

Thursday, 21.09.2017

“Xөрсний элэгдэл,эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдав

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь “хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт” бөгөөд энэ хүрээнд Төв Азийн хөрс судлалын холбоо болон Австри улсын Евроази-Номхон далайн иx сургуулиудын сүлжээ байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Xөрсний элэгдэл эвдрэлийг тооцоx аргачлал” сэдэвт онол, практик хосолсон сургалтыг дэмжиж ажиллалаа.  Тус сургалт 2017 оны 9 сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар, Дундговь аймагт зохион байгуулагдсан юм.

Read more …

Thursday, 15.06.2017

„Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй хөрсний экологийн үнэлгээ” чиглэлээр хөрсний мэргэжилтэн ирж ажиллалаа

ХААИС, Төв Азийн хөрс судлалын нийгэмлэгийн (ТАХСН) санаачлагаар Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс Германы хөрс судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Проф. Др. Штарыг 2017 оны 06 сарын 16-18 хооронд Монгол Улсад урьж ажиллууллаа. Проф. Др. Штар нь Монгол Улсад ажиллах хугацаандаа монголын хөрс судлаачидтай хөрсний зураглал, газар зүйн бүрхэвчийн судалгааны талаар харилцан туршлага солилцлоо.

Read more …

Sunday, 04.06.2017

“Рапс, улаанбуудайн талбай дахь ургамал хамгаалал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц тохиромжтой сорт, техник хэрэгслийг сонгох нь хангалтгүй бөгөөд бордоо, ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээ нь ургацын хэмжээнд шууд нөлөөлж байдаг.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран 2017 оны 6 сарын 05-08 өдрүүдэд “Рапс, улаанбуудайн  талбай дахь ургамал хамгаалал” сэдэвт нэг өдрийн сургалтыг Дархан-Уул, Хэнтий аймгуудад зохион байгууллаа.

Read more …