„Ургамлын үрийн судалгааны чанарын менежмент“ мэргэжил дээшлүүлэх сургалт

Ургамлын үрийн шинж чанарыг олон улсын хэмжээнд зөв зүйтэй тогтоон мөн түүнчлэн тэдгээрийг баталгаажуулах явдал нь үрийн шинжилгээний газрын лабораторийн нөхцөл байдал, ажилтан мэргэжилтэнгүүдийн ур чадвар, хэрэглэж буй аргачлалаас ихээхэн хамаарна. Энэхүү ур чадварыг дээшлүүлэн дэмжих зорилгоор “Тогтвортой хөдөө аж ахуй төслийн” хүрээнд Германы Захсэн-Анхалт мужийн Халле Хотын ургамлын үрийн шалган баталгаажуулах газартай хамтран 10-p сарын 21- 25-ны хооронд долоо хоногийн сургалтыг Германы Халле хотод явууллаа. Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатopийн эрхлэгчид Д. Энхтуяа болон И. Ургамалсайхан нар хамрагдав.

Сургалт нь „Ургамлын үрийн судалгааны чанарын менежмент“ сэдвийн дор явагдсан бөгөөд уг сургалтаар шинжилгээний орчин үеийн аргачлалтай танилцахын зэрэгцээ эдгээр аргачлалын чанарын баталгааг хэрхэн хангах мөн лабораторийн чанарын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дадлага ажил дээр тулгуурлан суралцав. Уг ургамлын үрийн шинжилгээний чанарын баталгаа болон чанарын менежментийн үндэс тулгуур нь олон улсын үрийн тестийн нийгэмлэгийн (ИСТА) гаргасан стандарт бөгөөд дэлхийн 80 гаруй улс орны 130 гаруй лабораториуд уг нийгэмлэгт гишүүнээр элсэж энэхүү стандартын дагуу хоорондоо холбоотой хамтран ажиллаж байна.
Монгол улс ИСТА стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлснээр олон улсын хэмжээнд мөр зэрэгцэн алхах ба ургамлын үрийн зах зээл дэх үрийн чанарын баталгааг гаргах түүнчлэн шинээр гарган авч буй үрийн сортын чанарыг тодорхойлох боломж нээгдэж буй юм. Халле хотын ургамлын үрийн шалган баталгаажуулах газар энэ асуудал дээр монголын мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж уг стандартыг нэвтрүүлэхэд тусалж дэмжихээ хэллээ. Мөн энэ сургалт нь уг стандартыг нэвтрэн оруулах эхний суурь тавигдаж байна гэж Энхтуяа болон Ургамалсайхан нар үзэв.

Go back