Хөдөө аж ахуйн салбарын техникийн ашиглалт, практикт суурилсан заах арга зүй

Дархан хот, ХААИС дээр

2013 оны 12 сарын 10-13 хооронд “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Хөдөө аж ахуйн салбарын техникийн ашиглалт, практикт суурилсан заах арга зүй” сэдвээр Дархан, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургагч багшаар ХБНГУ-ын ХАА-н мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын тэргүүлэх байгууллагуудын нэг болох ДОЙЛА Нийнбург-ын сургагч багш У. Лосси, К. Бахник нар ажиллаа. Энэхүү сургалт нь Улаанбаатар, Дархан хотуудад ХААИС дээр зохион байгуулагдлаа.

Сургалт нь үндсэн хоёр зорилтот бүлэгт зориулагдсан бөгөөд эхний өдөр ХАА-н салбарын сургагч багш нарт зориулан практикт суурилсан заах арга зүй, сургалтын материал бэлдэх зэрэг сэдвүүдийг хамарсан бол дараагийн өдөр үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан ХАА-н техникийн ашиглалт, засвар үйлчилгээ гэсэн техникийн сэдвүүдээр явагдсан нь Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн техник мэргэжлийн ажиллагсад хамрагдах нөхцлийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлогтой байлаа.

Go back