Зургийн цомог

ХАА-н салбарын техникийн ашиглалт, практикт суурилсан заах арга зүй сэдэвт сургалт

ХБНГУ-ын Дойла Нийнбург сургалтын төвийн сургагч багш У. Лосси, К. Бахнике нар 2013 оны 12 сарын 10-14 хооронд "ХАА-н салбарын техникийн сургалт, практикт суурилсан заах арга зүй" сэдэвтэй 2 өдрийн сургалтыг Дархан, Улаанбаатар хотуудад зохион байгууллаа. Тус сургалтын Улаанбаатар хотод ХААИС-тай, Дархан хотод УГТСЭШХ-тэй тус бүр хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтанд нийт 80 гаруй нь ХАА-н салбарын МСҮТ-үүдийн  багш, мэргэжилтингүүд оролцлоо.