Зорилго

Weizenfläche

ХБНГУ, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2012 оны 11 сард Холбооны хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яам, Монгол улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран “Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.
Төслийн эхний үе шат нь 2013 оны 4 сараас 2016 оны 3 сарыг дуустал Монгол улсад хэрэгжсэн бөгөөд Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон тариалалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд чиглэн ажилласан.
Төслийн хоёрдугаар үе шат нь 2016 оны 4 сараас 2018 он дуустал үргэлжлэх бөгөөд энэ шатанд ХБНГУ, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхэд голлон анхаарч байна. Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан хөгжлийн зорилтуудад хүрэхэд Монгол улсын Засгийн газрыг дэмжин ажиллах болно.

Төслийн хоёрдугаар үе шатанд дараахь чиглэлүүдээр хамтран ажиллана:

•    Үр, сортын эрхзүйн орчныг боловсронгуй болгох;
•    Газар тариалангийн салбарт эрсдлийн менежментийг нэвтрүүлэх;
•    Хөрс хамгаалал, хөрсний тогтвортой ашиглалт.

Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь хоёр орны хөдөө аж ахуйн төрийн, шинжлэх ухааны болон хувийн хэвшлийн түвшинд хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгын хүрээнд түнш байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан хөдөө аж ахуйн холбогдох сэдвүүдээр зөвлөх үйлчилгээ, сургалтууд зохион байгуулж, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Төслийн зорилтот бүлэг нь:

•   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд;
•   Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид;
•   ХАА-н салбарын бодлого боловсруулагчид, салбарын эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөгчид болно.